Хятад улсын ДНБ нэгдүгээр улиралд 18.3 хувиар өсөв

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-16 13:36:05

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ оны нэгдүгээр улирлын байдлаар өмнөх оныхоос 18.3 хувиар өссөн талаар тус улсын Үндэсний статистикийн газраас өнөөдөр гаргасан мэдээлэлд дурджээ.

            Тодруулбал, урьдчилсан тооцооллоор Хятад улсын ДНБ эхний улиралд 24.93 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оныхоос 18.3 хувиар, өмнөх улирлаас /2020 оны 4-р улирал/ 0.6 хувиар, цар тахлын өмнөх 2019 оны 1-р улирлаас 10.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарсан байна.

    Энэ оны хоёр, гурав, дөрөвдүгээр улиралд ДНБ-ий өсөлт аажмаар буурч 8%, 6.4%, 5.3%-д хүрэх төлөвтэй байгаа бөгөөд нэг, хоёрдугаар улирал болон бүтэн жилийн өсөлт нь шинжээчдийн таамаглаж байснаас өндөр байгаа юм.

    Харин ирэх оны ДНБ-ий өсөлт шинжээчдийн таамаглаж байсанчлан 5.5 хувьтай байх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ