"Тарьц суулгац 2021" цахим үзэсгэлэн нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-04-15 13:30:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газраас “Тарьц, суулгац-2021” цахим үзэсгэлэн зохион байгуулж байна.


Цахим үзэсгэлэнд оролцож буй байгууллага, аж ахуйн нэгжүүд болон бүтээгдэхүүний талаарх нэгдсэн мэдээллийг https://sites.google.com/.../%D0%BD%D2%AF%D2%AF%D1%80... хаягаар авах боломжтой.


Цахим үзэсгэлэнд мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 17 аж ахуйн нэгж, байгууллагын мод үржүүлгийн газарт бэлтгэж буй 33 зүйлийн мод бутны тарьц, суулгац, тэдгээрийн тоо хэмжээ, үнэ, хаяг байршил зэрэг мэдээллийг оруулжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай.


Бүх нийтээр мод тарих өдрийг энэ жил “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын 100 хороотой хамтран айл, өрхийн хашаанд мод тарих аян өрнүүлэхээр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ