Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд зөвлөмж хүргүүлэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-13 17:26:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас коронавируст халдварын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлүүлэгчдэд өгөх зөвлөмж боловсруулсныг танилцуулж байна.

 

- Тайван байж, сайн унтаж амрах;

- Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих;

- Халуун бүлээн шингэн зүйл хангалттай уух (хоногт 8-10 аяга);

- Илчлэг сайтай хоол унд хэрэглэх;

- Хоолой, амаа тогтмол содатай уусмал буюу зориулалтын уусмалаар зайлах;

- Гэр бүлийнхээ бусад гишүүдэд халдвар тараахгүйг хичээж тусдаа 1 өрөөнд эсвэл дор хаяж 1 метрийн зай барих, ам, хамраа бүрэн дарж ханиаж, найтаах;

- Амны хаалт тогтмол зүүж, 4 цаг тутам солих;

- Гараа сайтар савандаж тогтмол угаах;

- Цонх, салхивчаа 2 цаг тутам онгойлгож агаар сэлгэх;

- Аяга таваг, хувийн хэрэглээний эд юмсыг гэр бүлийн гишүүдээс тусдаа байлгах;

- Гэрийн эмийн сан бэлдэх

- Гэр, өрөө тасалгаандаа өдөр бүр чийгтэй, савантай бүлээн усаар цэвэрлэгээ хийж халдваргүйтгэх;

- Гарын угаалтуур, суултуур, ариун цэврийн өрөөг өдөрт нэг удаа белизна болон бусад халдваргүйжүүлэх бодистой уусмалаар арчиж халдваргүйтгэх.

Холбоотой мэдээ