Бэлэн байдлын үед 10 мянга гаруй цагдаа, дотоодын цэрэг үүрэг гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-13 15:58:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хатуу хөл хорионд шилжсэн энэ өдрүүдэд 10 мянга гаруй цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, Дотоод хэргийн их сургуулийн ажилтан, сонсогч нар үүрэг гүйцэтгэж байна. Тэд тээврийн хэрэгслийн болон явганаар зорчиж буй хөдөлгөөн болон тусгаарлах байруудын хамгаалалт, тусгай үүргийн нислэгийн үеэр нисэх буудлын үйл ажиллагаанд хяналт тавьж байна. 

Цагдаагийн алба хаагч болон цагдаагийн байгууллагатай холбоотой мэдээлэл, гомдол, саналыг 24 цагийн турш 126 гэсэн тусгай дугаарын утсаар авч буйг ЦЕГ-аас мэдэгдлээ. 


Бэлэн байдлын нөхцөлийг 10 мянган цагдаа, дотоодын цэрэг ханган ажиллаж байна.




Гэрэл зургуудыг Т.Чимгээ


Холбоотой мэдээ