Өндөрхангайд ирсэн иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарлаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-04-13 16:34:31

Увс /МОНЦАМЭ/. Өндөрхангай суманд буяны ажлаар өнөөдөр ирсэн дөрвөн иргэний нэгнийх нь түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймээс тус суманд тандалт, шуурхай хариу арга хэмжээг авч эхэлжээ. Түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан аймгийн Нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээг нарийвчлан хийж байгаа бөгөөд одоогоор хариу хараахан гараагүй байна.

Холбоотой мэдээ