МАХН-аас орон нутгийн сонгуульд долоон хүн өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-16 11:46:14

УИХ-ын болон тус аймгийн ИТХ-ын сонгуульд МАХН-наас нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчид сурталчилгаагаа хуулийн дагуу эхэлсэн.

УИХ-ын 13 дугаар тойрог буюу Дорноговь аймагт МАХН-наас Б.Батмөнх нэр дэвшиж байгаа бол аймгийн ИТХ-ын сонгуульд Сайншанд сумын 1,2,3,4,6 дугаар баг, Замын-Үүд, Сайхандулаан  суманд долоон нэр дэвшигч өрсөлдөж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ