Улиастайд гурван иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарчээ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-04-12 23:10:32
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Улиастай суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн коронавирусний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос Улиастай суманд ирсэн дөрвөн иргэнээс өнөөдөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Үүнээс гурван иргэний шинжилгээний хариу эeрэг гарлаа. Энэ асуудалтай холбоотой аймгийн Шуурхай штаб яаралтай хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргана” гэв. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб 23:30 цагт хуралдана.

Холбоотой мэдээ