Ю.Гагарины нислэгийн талаар дэлхийн хэвлэлүүд хэрхэн мэдээлж байв?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-12 16:43:39

МОСКВА. /TASS/. Дөрөвдүгээр сарын 12-нд дэлхийн Сансрын нисэгчдийн өдрийг тэмдэглэдэг билээ. Энэ онд Юрий Алексеевич Гагарин сансарт ниссэний 60 жилийн ойн тохиож байна. Тэрбээр 1961 оны энэ өдөр "Восток-1" хөлгөөр хүн төрөлхтний дундаас сансарт анх нисэж, дэлхийг 108 минутын дотор тойрсныхоо дараа эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн юм. Энэхүү түүхэн үйл явдлыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн мэдээлж байсан талаар хүргэж байна.

Их Британийн “BBC агентлаг – “Сансрын уралдаанд Зөвлөлтийнхэн түрүүлсэн”

Францын “Agence France-Presse” – “1957 онд анх удаа “Спутник” нэртэй хиймэл дагуулыг хөөргөж, 1959 онд анх удаа Саранд хүрсэн ЗХУ сансрын орон зайн өөрсдийн Христофор Колумбыг дэлхий дахинаа танилцууллаа.. хүн төрөлхтөн иймэрхүү зүйлийг мэддэггүй байсан”

АНУ-ын “The New York Times”- “ЗХУ хурд, өндрийн дээд амжилтыг тогтоож байна”

АНУ-ын “The Time” – “Юрий Гагарин маш өндөрт, маш хурдан ниссэн... Гэнэт л хүн төрөлхтний олон зууныг дамнасан сансрын аяллын тухай мөрөөдөл биеллээ олов”  

Хятадын “Жэньминь жибао” -  “Хүн төрөлхтөн сансрыг байлдан дагуулах шинэ эрин үе эхэллээ. Хөгжил дэвшлийн гайхалтай хурд, Зөвлөлтийн шинжлэх ухаан, технологийн ололт амжилт нь дэлхийн олон сая хүний сэтгэл зүрхийг баясгаж, урам зориг хайрлаж байна. Дэлхийн анхны хиймэл дагуул, Саран дээрх анхны пуужин, анхны сансрын хөлгийг зөвлөлтийн хүмүүс бүтээж, амжилттай хөөргөсөн. Харин одоо сансрын хөлгөөр ниссэн анхны хүн нь Зөвлөлтийн иргэн бөгөөд тэрбээр эх дэлхийдээ амжилттай эргэн ирлээ”.

Францын “l'Humanite” – ЗХУ сансрын эрин үеийг хүн төрөлхтөнд нээж өглөө.

Германы “Stuttgarter Zeitung” – Сансарт нэвтрэх өрсөлдөөний эхний шатанд ямар ч эргэлзээгүйгээр оросууд гайхалтай ололт амжилтынхаа хүчээр түрүүлэв.

Швейцарын “Tribune de Geneve” – XX зууны тэргүүний үйл явдал

Колумбын “El Espectador” – ЗХУ-ын гавья зүтгэл бол хүн төрөлхтний ялалт юм.

 

Холбоотой мэдээ