УИХ-ын дарга З.Энхболд Дорноговь аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-16 11:30:06

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Дорноговь аймагт онгоцоор хүрэлцэн ирлээ. Тэрээр Сайншанд хотод байдаг  Хүүхдийн ордонд  иргэд хөдөлмөрчидтэй уулзаж УИХ-аар баталсан хууль тогтоомжууд хийгээд төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын шийдвэрүүд, бүтээн байгуулалтын ажлуудын талаар тоймлон танилцуулав.

Мөн ард иргэдийн санал хүсэлтийг сонсож тодорхой хариулт өгсөн бөгөөд 2016 оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн заримаас танилцууллаа.

УИХ-ын даргатай хамт  УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Сумогийн их аварга Д.Дагвадорж нар явж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ