Хөл хорионы үеэр эмэгтэйчүүд гэрээр захиалга авч, өрхийн орлогоо нэмэгдүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн өрх бүртээ гар урлалын бүтээгдэхүүн хийдэг эмэгтэйчүүд цахим орчинд
бүтээгдэхүүнээ танилцуулж борлуулдаг болжээ.
Тус
аймагт сүүлийн гурван жил эмэгтэйчүүдийн үйлдвэрлэл өргөжиж аймгаас нэгдсэн
бодлогоор дэмжсэн нь үр дүнгээ өгч байна. Учир нь цар тахлын хөл хорионы үеэр
сум бүрийн фэйсбүүк группээр дамжуулан эмэгтэйчүүд өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулдаг
болжээ.
Сүүлийн
гурван жилд 24 сумын 3200 гаруй эмэгтэйд оёдлын болон уран хатгамал, эсгий
урлалын сургалтыг МЭХ-ны Завхан салбараас явуулжээ. Эмэгтэйчүүд зүү ороох оёдол
сурахаас гадна эсгий, зөөлөн оёдлын сургалтад гэхэд өнгөрсөн жил давхардсан
тоогоор 120 орчим эмэгтэй суралцаж, орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэлийг
хөгжүүлж буй. Эдгээр эмэгтэйчүүд өнөөдрийн
байдлаар гэрээрээ зөөлөн оёдол, уран хатгамлын төрөл бүрийн бүтээгдэхүүн урлаж
"Хамтын хүч" нэрийн дэлгүүрээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулдаг
байжээ. Харин цар тахлын хөл хорионы үеэр тэд хэрэглэгчдээсээ захиалга
авч, бүтээгдэхүүнээ онлайнаар борлуулж байна. Эдгээр эмэгтэйчүүд бүтээлээ
томоохон үзэсгэлэн худалдаануудад танилцуулж борлуулахаас гадна захиалагчдын
хүсэлтээр олон тоо ширхэгтэй бүтээлийг урлах захиалгыг сумын түвшиндээ авч
урладаг байна. Ялангуяа гэртээ ажилгүй суудаг эмэгтэйчүүд өөрийн гэсэн
чадвартай болж, өрх гэртээ үйлдвэрлэл явуулан, өрхийн амьжиргаандаа нэмэр болох. Чанартай
бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байнгын захиалагчтай болсон нь цахим худалдан авалтаас
харж болох юм. Анхны сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд өөрсдийн өрхийн орлогыг
сүүлийн гурван жилийн хугацаанд даруй гурав дахин нэмээд байна гэж МЭХ-ны
Завхан салбараас мэдээлэв.
Ташрамд 2020 онд 24 сумын эмэгтэйчүүд 10000 гаруй амны
хаалтыг оёж сум, аймгийн Онцгой комисстоо хандивлажээ.