Өнөөдөр дархлаажуулалтын 9 цэг ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг өнөөдрөөс коронавирусний халдварын эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлж байна.
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын есөн цэг өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд, цаашид тогтмол 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Дархлаажуулалтын цэгүүд
1. Баянзүрх дүүрэг -133 дугаар сургууль
2. Баянгол дүүрэг -20 дугаар сургууль
3. Багануур дүүрэг -Эрүүл мэндийн төв
4. Чингэлтэй дүүрэг -Аврагч спорт хороо
5. Сонгинохайрхан дүүрэг -9 дүгээр сургууль
6. Сүхбаатар дүүрэг -11 дүгээр сургууль
7. Хан-Уул дүүрэг -Монгол Солонгос коллеж
8. Багахангай дүүрэг -Эрүүл мэндийн төв
9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төв