Нэг байрны таван иргэн халдвар авчээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-04-09 16:44:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймагт “Ковид-19” цар тахлын халдвар 11 тохиолдлоор нэмэгдэж, нийт халдвар авагсдын тоо 157 боллоо.

Бүрд сумын голомтын эх үүсвэрээс халдвар авсан иргэнтэй Арвайхээр суманд нэг байранд амьдардаг таван иргэн халдвар авчээ. Тухайн байранд ариутгал, халдваргүйтгэлийг хийж, ямар замаар халдвар авсныг тогтоохоор ажиллаж байна.

Одоогоор аймгийн БОЭТ-д 27, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 12, Бүрд сумын Эрүүл мэндийн төвд 13, Хужирт сумын Тусгаарлах эмнэлэгт 61, гэрээр 2, нийт 115 хүн эмчилгээ хийлгэж байгаа ба анх халдвар бүртгэгдсэн тохиолдлоос хойш нийт 44 хүн бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтанд шилжээд байна.

Хэвтэн эмчлүүлэгчдийн 95.7 хувь нь биеийн байдал хөнгөн байгаа бол хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Түргэвчилсэн оношлуурт 220 хүнийг хамруулахад сул эерэг 3, сөрөг 217 гарчээ.

Тусгаарлан ажиглах байранд ойрын хавьтлын 73, гэрийн ажиглалтад дам хавьтлын 1005 хүн байна.

 

 

Холбоотой мэдээ