Улаанбурхан өвчний дэгдэлт буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-16 09:08:08

Улаанбурхан өвчний дэгдэлт буурч, аймгийн БОЭТ-д долоо хоногт 1-2 өвчлөл бүртгэгдэж  байна. Одоогоор Халдвартын тасагт 3 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.

5 сард улс орон даяар өрнүүлсэн улаанбурхан, улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд Өвөрхангай аймгаас 18-30 насны 18200 иргэн хамрагдах ёстой байсан ч 14968 иргэн хамрагдаж, вакцинцуулалт 82 хувьтай хийгджээ.

“Энэ зорилтот бүлгийнхэн маш хөдөлгөөнтэй байдаг юм байна. Тэднийг олж вакцинд хамруулах их бэрхшээлтэй байсан. Тухайн харъяалалтай газраа оршин суудаггүй, ийш тийш ажил хийгээд явчихдаг учраас вакцинжуулалтын аянд 4 мянга гаруй залуус хамрагдаж чадаагүй” хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга М.Золзаяа хэллээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ