Цагдаагийн газарт 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-16 02:29:57

2013-2016 онуудад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах зорилтын хүрээнд улсын болон орон нутгийн төсвөөс 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Хяналтын камер байгуулахад 815 сая, хяналтын постын байр барихад 65,0 сая, тээврийн хэрэгсэл түр саатуулах байр барихад 27,0 сая, хэсгийн төлөөлөгчийн байрыг засварлахад 27,0 сая,  гурван ширхэг хөдөлгөөнд эргүүлийн машин авахад 50,0 сая зэрэг нийтдээ нэг тэрбум 113 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. 

Эдгээр арга хэмжээнүүд болон Цагдаагийн газрын хамт олны хүчин чармайлт, хичээл зүтгэлийн үр дүнд гэмт хэргийн тоо 2012 онтой харьцуулахад 59,7 хувиар буурчээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ