Булган аймагт үхрийн мах 8000 төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн төвд мах, ногоо, цагаан идээ зардаг "Баясуулагч" зах үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
Тус зах дээр үхрийн мах кг нь 8000, хонины мах 7000 төгрөг, сүү 1л нь 800, тараг 1000 төгрөг, цөцгий 9000, чихэртэй ааруул кг нь 13000, чихэргүй ааруул 10000, шар тос 10000, нэг тогооны өрөм 6000, монгол архи 1л нь 3000 төгрөг, төмс 1000, лууван 1800, монгол сонгино 2500, байцаа 1800 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.
Харин нөөцийн үхрийн мах 5500, хониных 5000 төгрөгөөр зарагдаж байна.
П.Батням