Зургадугаар сарын 16-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
bolor@montsame.mn
2016-06-15 17:40:04

09.30 цагт Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III бага хурал ГХЯ-ны Номин танхимд эхэлнэ.

09.30 цагт  “Уламжлалт анагаах ухаан, эмчилгээний шилдэг аргууд” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний  V хурал  ЭМСЯ-ны Б зааланд эхэлнэ.

11.00 цагт Иргэний зориг-Ногоон намаас Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж шүүхэд хандах талаараа мэдээлэл хийнэ.

11.40 цагт Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх “Дуудлагын төв”-ийн үйл ажиллагаа Нийслэлийн татварын газрын байранд албан ёсоор нээлтээ хийнэ.

12.00 цагт АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг болох Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-21-нд Улаанбаатарт болох талаар МОНЦАМЭ агентлаг дахь АСЕМ-ын мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт 2013 онд ашиглалтад орох байсан УБЦТС компанийн ажилчдын орон сууцтай холбоотой асуудлаар тус компанийн ҮЭХ, ажилчдын түр хорооноос Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл өгнө.

12.00 цагт 14 дүгээр сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол болно. /Офицерын ордны эсрэг талд БЗД-ийн 14 дүгээр сургуулийн хуучин хашаанд/

14.00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлт "Эко яармаг  1" төслийн хүрээнд "Буянт-Ухаа 2" хорооллын байранд орох иргэдэд түлхүүр гардуулах ёслол ХУД-ийн 4 дүгээр хороонд болно.

16.00 цагт Академич С.Нарангэрэл хуульчдын өдөрт зориулсан "Хуульчийн мэргэжилдээ үнэнч байх чанар" лекц уншина.

Холбоотой мэдээ