Завханд татвар төлөгчдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-15 17:38:10

Завхан аймагт татвар төлөгчдийн тоо өнгөрсөн жилээс 4.5 дахин өссөн байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн шилдэг татвар төлөгчдийн эгнээнд 14 аж ахуйн нэгж, ХХК байна. Тодруулбал Баялаг ХХК, Мах маркет ХХК, Оргил ХХК, Наймаачин ХХК гэх зэрэг компаниуд байна.

Завхан аймагт татварын орлогын төлөвлөгөө оны эхний 5 сарын байдлаар аймгийн дүнгээр 99.9 хувийн биелэлттэй байна.

Өнөөдрийн байдлаар татварт хоёр тэрбум 429.3 сая төгрөгийн орлого оруулж, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 61.6 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 6.4 хувь, ашигт малтмал ашигласны төлбөр 10.7 хувь, бусад нэр төрлийн татвар 21.3 хувийг нь тус тус эзэлж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

 

 

 

Холбоотой мэдээ