Коронавируст халдварт 25-34 насны эмэгтэйчүүд илүү өртөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-06 12:04:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварлаад эмчлүүлж буй хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл 25-34 насны эмэгтэйчүүд халдварт илүү өртөж байна.


Энэ тухай ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээлэхдээ, “25-34 насны эмэгтэйчүүд нийгэмд оролцоо идэвхтэй байдаг тул халдварт өртөхөөс гадна бусдад тарааж байна. Харин 50-иас дээш насны иргэд халдварт өртсөн хойноо биеийн байдал нь хүндэрч байгаа. Ялангуяа 65-аас дээш насныхан халдвар авсан нөхцөлд хүндрэх эрсдэл маш өндөр байна. Эдгээр иргэд гэр бүлийн гишүүдээсээ халдвар авсан дүр зураг гарсан” гэв.

Холбоотой мэдээ