В.Путин жил тутмын уламжлалт илтгэлээ тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-06 10:11:55

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил тутмын илгээлтээ Холбооны хурал буюу парламентдаа 4 дүгээр сарын 21-нд тавина.


Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгджээ.


“Арга хэмжээ хаана зохион байгуулагдах талаарх мэдээллийг дараа нь өгнө. Одоогоор боломжит хувилбаруудыг хэлэлцэж байна. Түүнчлэн арга хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийг ойрын хугацаанд зарлана” хэмээн Кремлийн төлөөлөгч мэдэгдэв.


Уламжлал ёсоор илгээлтийн агуулга, хөндөгдөх сэдвүүдийн талаар дурдахгүй аж.


Илгээлтэд тэтгэврийн асуудлыг хөндөх эсэхийг Д.Песковоос тодруулахад, тэтгэврийг индексжүүлэхтэй холбоотой асуудлыг Засгийн газар идэвхтэй судалсан ч энэ асуудлаар ямар нэгэн шийдэлд хүрээгүй байгааг цохон дурджээ.

Холбоотой мэдээ