Коронавируст халдварын 602 тохиолдол шинээр бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-05 11:00:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 602 хүний сорьцод коронавируст халдвар илэрчээ.  

Тодруулбал, нийслэлд халдварын 514 тохиолдол, аймаг, орон нутагт  88 тохиолдол бүртгэгджээ. Хөдөө орон нутагт гарсан 88 тохиолддлыг задалж танилцуулбал, Хөвсгөл аймагт 3, Ховд аймагт 11, Булган аймагт 4, Сэлэнгэ аймагт 4, Архангай аймагт 17, Баянхонгор аймагт 1, Өвөрхангай аймагт 5, Төв аймагт 12, Хэнтий аймагт 1, Дархан-Уул аймагт 19, Орхон аймаг 11 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Халдвар гарсан бусад аймгуудад шинэ тохиолдол нэмэгдээгүй байна.

 

Ингэснээр манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 10 820 бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 8 906, орон нутагт 1 358 болж байна.


Өнгөрсөн 24 цагт 282 хүн эмнэлгээс гарснаар, нийт нийт эдгэрсэн хүний тоо 5931 боллооӨнөөдрийн байдлаар 2119 хүн эмчлүүлж байгаагаас 12 хүний биеийн байдал маш хүнд байна. Биеийн байдал хөнгөн 1811, хүндэвтэр 244, хүнд 52 хүн байна.


Холбоотой мэдээ