Гэмт хэргийн улмаас зургаан хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 15:30:20

Оны эхний таван сард Архангай аймгийн хэмжээнд гэмт хэргийн улмаас 6 хүн нас барж, 76 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 487 сая төгрөгийн хохирол учирлаа.

227 холбогдогч бүхий 219 гэмт хэрэг гарсны дотор 198 хэрэг буюу дийлэнхийг хүний амь бие эрүүл мэнд, өмчлөх эрхийн эсрэг хэрэг эзэлж байна.

Өнөөгийн залуус өсвөр үеийн хүнлэг энэрэнгүй хүн болгож төлөвшүүлэхэд, төр засгаас бодлогоороо, орон нутагт анхан шатны төрийн албан хаагчдаасаа эхлэн үлгэрлэн ажлаараа манлайлан анхаарах нь зүйтэй. Төрийн албан хаагчдыг эрхэлсэн ажилдаа элэгтэй, иргэн түмэндээ энэрэлтэй байлгах хөшүүргийг олох нь хамгийн тулгамдсан асуудал болж байна гэж Цэнхэр сумын Орхон багийн настан Ж.Содномдаржаа санал бодлоо хэллээ.

Олон жил бригадын дарга, захиргааны ажилтан хийж явсан тэр өвгөний ярьснаар дарга нь сахилгагүй хариуцлагагүйгээс дэг журам нийгэм даяараа алдагдаж байгаад нөлөөлж байж ч болох хэмээн хэлж байсан юм. 

Сүүлийн жилүүдэд, анхан болон дунд шатны төрийн алба хашиж байгаа ажилтнууд энгийн хүмүүстэйгээ нийлчихсэн энэ төр засаг юу ч хийхгүй байна.Тиймээ гээд туулж явах нь олонтой болсон нь  төрийг түмэн олон биш, төрийн албан хаагчид л тогтворгүй болгочих гээд байх юм даа гэх хүн ч байна.

  Архангай аймаг.Л.Булган

 

Холбоотой мэдээ