Төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сум давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 15:25:55

Оны эхний таван сард улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр Архангай аймаг өөрөө 2079,1 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 2798,1 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 134,6 хувиар биелүүллээ гэж аймгийн санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсноор мөн хугацаанд аймгийн төсөвт 7821,8 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 8523,3 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 109,1 хувиар биелүүлжээ.

Тухайлбал, орлогыг нэр төрлөөр нь үзвэл, өмчийн татвар агнуурын нөөц ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамж, ус рашааны төлбөр, тэмдэгтийн хураамж, хүү торгууль, газрын төлбөр, татварын бус орлого, төсөвт байгууллагын өөрийн орлогыг 110,9 хувиас 2,6 дахин биелүүлсэн аж. 

 Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ