Хөдөөгийн хүн амд хүргэж байгаа сайн туршлагыг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХХААБ, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага хамтран хөдөөгийн хүн амыг нийгмийн хамгааллын тогтолцоонд хамруулах сайн туршлагыг түгээх, мөн “Хөдөөгийн хүн амын нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдвээр боловсруулсан тайлангийн нээлтийг цахимаар зохион байгуулав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсын
нийгмийн хамгааллын үйлчилгээг хөдөөгийн хүн амд хүргэж байгаа сайн туршлага, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого стратегийг
танилцууллаа.
Тухайлбал, орон нутгийн малчин, газар тариалан эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн
даатгал, халамжийн үйлчилгээг цогцоор нь авах нэг цонхны
үйлчилгээ нэвтрүүлж, орлогын тогтворгүй байдлыг харгалзан сайн дурын нийгмийн
даатгалын гэрээнд шимтгэлээ сар, улирал, хагас жил, жилээр сонгож төлөх боломжийг бий болгожээ.
Мөн сайн
дурын даатгалын гэрээг
цахимаар байгуулах, сунгах, шимтгэлээ нийгмийн даатгалын болон банкны апп,
интернэт банк, мобайл банк, Qpay систем ашиглан төлөх үйлчилгээг бий болгосон
нь сайн туршлагад тооцогдож байна.
Цахим
хэлэлцүүлэгт НҮБ-ын ХХААБ, ОУХБ-ын Женев, Бангкок дахь төв,
Ази, Номхон далайн бүсийн орнуудын нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуйн корпораци, олон улсын байгууллагын
холбогдох төлөөллүүд оролцож харилцан санал солилцов.