Гал түймрийн аюулаас сэргийлэх бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2021-03-31 13:12:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас 3, 4 дүгээр сард олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх мэдээллийг гаргаад байна.


Тухайлбал, агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас 1-1,5 градусаар илүү дулаан байх аж.


Иймд хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар тус тус батлагдсан гарсан.


“Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас тус албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах анги, салбарын алба хаагчдын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чадавхи, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг засварлах, техник үйлчилгээ хийх, ашиглалтын бэлтгэл, бэлэн байдал, аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа” гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ