Цар тахалтай хийж буй Япон улсын туршлагыг хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-30 16:44:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс “Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний замыг бэхжүүлэх” сургалт уулзалтыг цахимаар зохион байгууллаа.


Уулзалтаар Япон улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэргэжилтнүүд “COVID-19” цар тахлын үед эмнэлгийн тусламжийн зураглал, клиникийн менежментийн чиглэлээр хэрхэн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж хариу арга хэмжээ авч ажилласан туршлагаасаа хуваалцав.

Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж, нас баралт, хүндрэл багатай байгаа хэдий ч сүүлийн долоо хоногуудад Улаанбаатар хотод коронавируст халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, аймгуудад халдвар зөөвөрлөгдөн бүртгэгдэж байгаа эгзэгтэй энэ цаг үед энэхүү уулзалт болж байгаа нь цагаа олсон уулзалт болж байгааг оролцогчид хэлж байлаа.

Уулзалтад ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох, Эрүүл мэндийн дэд сайд, доктор М.Баттүвшин, Эрүүл мэндийн сайдын зөвлөх А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Сэтгэцийн эрүүл мэндийн газрын дарга нар оролцов.


Холбоотой мэдээ