Алтанбулаг боомтоор 49 иргэнийг татан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-30 12:11:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өнөөдөр 49 иргэнийг татан авахаар болов.


Иргэдийг 15.00-18.00 цагийн хооронд татан авах бөгөөд тусгай автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэн “Баянхангай” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Ташрамд дурдахад, Монгол Улс өнөөдрийн байдлаар, 140 удаагийн тусгай нислэгээр 24 448, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 31 168 иргэнээ татан аваад байна.

Холбоотой мэдээ