32 мянган ширхэг гоёлын цэцэг тарихад 50 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-15 00:50:14
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар долоон байршилд 10 мянган м.кв талбайд 32 мянган ширхэг гоёлын цэцгийг ирэх долоо хоногоос суулгана. Үүнд орон нутгаас 50 сая төгрөг зарцуулж байгаа ажээ.

Хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор хийгдэж буй уг тохижилтыг аймгийн Нутгийн Удирдлагын ордны өмнөх  А.Амарын талбай, Урт цагааны урд, Уурхайчин багийн Аюулгүйн тойрогт хийнэ. Цэцгийн үрсэлгээ, үрийг “Өндөр хүлэмж” нөхөрлөлөөс авах ажээ.

Мандлын цэцгийг тарьж, ургуулахад арчилгаа их шаардагддаг байна. Иймд уг ажлыг Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын аграномич, цэцэрлэгч хийх гэнэ. Нийт 9-11 төрлийн цэцэг тарих ажээ. Дашрамд дурдахад, 2015 онд хотын цэцэрлэгжүүлэлтийг гурван байршилд хийсэн бол энэ жил Эрдэнэт хотын 40 жилийн ой тохиож байгаа тул долоон байршлыг тохижуулахаар болжээ.

                                                                                                                          Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ