АНУ, Их Британи Мьянмарын компаниудад хориг тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-03-26 15:14:37

ВАШИНГТОН. /BBC/. АНУ, Их Британи Мьянмарт өнгөрсөн сарын эхээр гарсан цэргийн эргэлттэй холбогдуулан тус улсын Зэвсэгт хүчний хяналтад байдаг компаниудад хориг арга хэмжээ авчээ.


АНУ-ын Сангийн яам “Myanmar Economic Corporation (MEC), Myanmar Economic Holdings Ltd (MEHL) компанийг хар жагсаалтад оруулж, тэдгээрийн АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, АНУ-ын иргэд, аж ахуй нэгжүүдийг тэдэнтэй бизнес хийхийг хоригложээ. Мөн Их Британи “MEHL” компанид хориг тавьсан байна.


“Эдгээр арга хэмжээ нь цэргийн эргэлтийг удирдсан хүмүүс болон Мьянмарын зэвсэгт хүчний харгис үйлдлүүдийг хөхиүлэн дэмжиж буй санхүүжилтийн урсгалыг чиглэж байгаа юм” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.


Хүний эрхийг хамгаалагчид, ардчиллын төлөөх идэвхтнүүд Мьянмарын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалсаар ирсэн юм. Гэвч Мьянмарын түнш Азийн орнууд хориг арга хэмжээ авахаас татгалзаж, одоогоор байдлаар томоохон орнуудаас зөвхөн АНУ л Мьянмарын хоёр компанид хориг тавиад байна. Шүүмжлэгчдийн хувьд эдгээрийг хангалтгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ