Сумдын сум хөгжүүлэх санд 123,5 сая төгрөг төвлөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-03-27 14:47:54

Хэнтий /МОНЦАМЭ/ “Бусдадаа боломж олгоё” аян эхлээд нэг сарын хугацаанд сумдын сум хөгжүүлэх санд 123,5 сая, жижиг дунд бизнесийг дэмжих санд 38,2 сая төгрөг төвлөрчээ.

 

Зээлийн эргэн төлөлтийг энэ сарын 15-ны байдлаар сум тус бүрээр авч үзвэл хамгийн бага нь Өлзийт тосгон СХС-нд 86 мянган төгрөг, Биндэр сум ЖДБДС-нд 27 мянган төгрөгийн авлагыг барагдуулсан байна.

Зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа Галшар, Баянхутаг, Дэлгэрхаан сумын Засаг дарга нартай холбогдон зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгчээ.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх тухай А/62 дугаартай захирамж гаргаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

Холбоотой мэдээ