Дизайн технологи, дүрслэх урлагийн багш нарын “АРТ-АЛТАЙ” бүтээлийн үзэсгэлэнг дэлгэв

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-03-25 15:14:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн БСУГ-аас дизайн технологи, дүрслэх урлагийн багш нарын “АРТ-АЛТАЙ” бүтээлийн үзэсгэлэнг хоёр өдрийн турш дэлгэн олны хүртээл болгов. 


Энэхүү үзэсгэлэнд тус аймгийн нийт 51 багшийн 200 орчим бүтээл тавигдсан ба уран зураг, уран баримал, хөөмөл, эсгий урлал, модон урлал, шүр, сувсан урлал, уран зангилаа, бар зураг, хайчилбар, зээгт наамал, оёдол гэх мэт төрлийн бүтээлийг дэлгэсэн байна.