Мөрөн суманд 108 иргэнийг GPS программаар хянаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-24 16:47:41

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын хэмжээнд өнөөдөр гэрийн тусгаарлалтаас 39 иргэн хасагдаж, 52 иргэн нэмэгдэж нийт 190 иргэн байна.  

Голомттой бүс нутгаас ирсэн иргэдэд багийн Засаг дарга, өрхийн эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургуулийн багш нар ажиглалт хяналт хийж байна. Мөн гар утасны тусламжтай GPS апплейкшн суулган гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хяналтыг сайжруулан, эргүүл хяналтыг чангатган ажиллаж байна. Өнөөдөр GPS программыг утсанд нь суулгах боломжтой 108 иргэнд суурилуулж,  давхар хяналтыг хийж байна гэдгийг Мөрөн сумын Шуурхай штабаас мэдээллээ.


Холбоотой мэдээ