Томилолтоор ажилласан 2 иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-24 20:25:31
Архангай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос томилолтоор орон нутагт ажиллаж байсан дөрвөн иргэний хоёроос коронавирусний халдвар илэрлээ. Тухайн иргэд Тариат Хангай сумаар хооллож, хоносныг тогтоож, Шуурхай штабын тандалт судалгааны баг үргэлжлүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар тухайн сумдын орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байна.
Томилолтын баг Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай чиглэлийн маршруттай явж байсан бөгөөд батлагдсан тохиолдлын хоёр иргэн болон томилолтын багийг өнөөдөр Улаанбаатар хот, ХӨСҮТ-д зөөвөрлөн хүргүүлэх ажлыг зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна.
Иргэн та хариуцлагаа ухамсарлан, гэр гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, цар тахлаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.
Холбоотой мэдээ