“Эрүүл мэнд -цахим гүйлт 2021” аяныг Говь-Алтай аймаг тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-23 17:50:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооноос энэ сарын 15-28-ны хооронд улс орон даяар зохион байгуулж буй “Эрүүл мэнд -Цахим гүйлт 2021” аяныг  Говь-Алтай аймаг тэргүүлж байна. 


Энхий долоо хоног буюу гуравдугаар сарын 22-ны байдлаар нийт 11,993 оролцогч 132,799 км замыг туулсан нь бусад аймагтай харьцуулахад нэгдүгээрт жагсаж байна. Тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар иргэдийг гүйлтэд идэвхтэй оролцохыг уриалж, өдөр бүрийн гүйлтэд эхний гурван байрт орсон хувь хүн, сум, байгууллагыг шалгаруулж, Засаг даргын нэрэмжит шагнал олгоно гэлээ.

Мөн долоо хоногийн гүйлтэд эхний гурван байрт орсон хувь хүн, сум, байгууллагыг Жаргалан суманд байрлах Хүнхэрийн амралтад гурав хоног амрах эрхээр шагнана гэдгээ илэрхийлсэн юм.


Холбоотой мэдээ