Говийнхон хангайханд жимс тарихыг зааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-13 17:43:51

Чехийн Хөгжлийн агентлагийн  300 орчим сая төгрөгийн санхүүжилтээр Дорноговь аймагт улсад жишиг болохуйц Агропаркийг хэдэн жилийн өмнө байгуулсан.

Дээрх агропаркийн үйл ажиллагааг менежментийн хувьд авч яваа “Мөнх-Ашиг” хоршоо улсын хэмжээнд зарласан  “Жимс модлог ургамлын үржүүлгийн сургалт зохион байгуулах” тендерт энэ хавар ялж  хангай болон зүүн бүсийн аймгуудын газар тариалан эрхлэгч, мод бут тариалагч аж ахуй нэгжүүд, хувь хүмүүст сургалт зохион байгуулж байна.

Дээрх сургалтыг зохион байгуулж байгаа агрономич Б. Гантулгатай холбогдоход “Бид дуслын усалгаа, хүлэмж, гүзээлзгэнэ болон жимсний мод тариалах сургалт зохион байгуулах ажлаар Завхан, Увс, Ховд, Хэнтий, Дорнод зэрэг 25 суманд ажиллах төлөвлөгөөтэй. Өнөөдөр Завхан аймгийн Тэс суманд ажиллаж байна” гэлээ.

Улсын хэмжээнд зарлагддаг энэхүү тендерт Дорноговь аймгийн Агропарк хоёр дахь удаагаа ялжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ