Увс аймгийн МАН хамтдаа зүтгэж хөгжихийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-13 17:29:09

Увс аймгийн МАН-ын хороо энэ удаагийн сонгуульд “Бид зүтгэнэ Хамтдаа хөгжинө” уриатайгаар орж байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгааны нээлтээ энэ сарын 11-нд Маршал Ю.Цэдэнбалын талбайд хийлээ.

Тус намаас УИХ-ын сонгуулийн 31, 32, 33-р тойрог буюу Увс аймагт УИХ-ын гишүүн, Увс аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Баттогтохын Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч Намсрайн Цэрэнбат нар нэр дэвшин өрсөлдөж байна. Мөн Увс аймгийн ИТХ-ын сонгуульд тус намын шилдэг 41 боловсон хүчин нэр дэвшин өрсөлдөж байна.

МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт Увс аймгийн 19 суманд нэгэн зэрэг болсон бөгөөд намын гишүүд дэмжигчид нээлтийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцсон юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ