2016 оны сонгуулийн сурталчилгаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-13 16:30:45

 Ховд аймагт 2016 оны УИХ-ын сонгууль болон аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны  нээлт өнгөрсөн амралтын өдөр эхэлж Ховд аймгийн 34,35,36 –р тойрогт  нэр дэвшигчид хүрэлцэн ирлээ.

Ховд аймгийн 34-р тойрогт

  1. Балжиннямын Очбадрах, Монгол ардын нам, Монголын эрмэлзлэл ТББ-ын тэргүүн
  2. Бөхчулууны Пүрэвдорж, Ардчилсан Нам,” Ховддоо сайхан амьдарцгаая”ТББ-ын тэргүүн
  3. Пүрэвийн Баатарсүрэн, “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвсэл, ЭС-Би-Эл ХХК-ын захирал
  4. Сэсээрийн Ган-Эрдэнэ, Иргэний Хөдөлгөөний Нам, хувиараа хөдөлмөр эрхлэгч
  5. Баадайн Довдонбалжир, Монгол Ардын Хувьсгалт Нам, Монголын ХАБЭА-н мэргэшсэн ажилтны үндэсний нийгэмлэг НҮТББ-ын ерөнхийлөгч
  6. Пүрэвдожийн Хангал, бие даан нэр дэвшигч, Ханхур холдинг ХХК-ийн ТУЗ-ийн зөвлөх

35-р тойрогт

  1. Сандагийн Бямбацогт, Монгол Ардын Нам, УИХ-ын гишүүн
  2. Догсомын Батцогт, Ардчилсан Нам, УИХ-ын гишүүн
  3. Дүгэрсүрэнгийн Батчойж,”Тусгаар тогтнол эв нэгдэл” эвсэл, Монголын Эрдэмтэдийн үндэсний зөвлөлийн гишүүн
  4. Бөхчулууны Болд Иргэний Хөдөлгөөний Нам,  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д мэргэжилтэн
  5. Халтайн Батболд, Монгол Ардын Хувьсгалт Нам, Ховд аймгийн МАХН-ын мянгатын дарга

36-р тойрогт

  1. Отгоогийн Батнасан, Монгол Ардын Нам, Кондитер-Улаанбаатар ХХК-ийн ерөнхий захирал
  2. Ширнэнбаньдийн Адьшаа, Ардчилсан нам,  Ховд аймгийн Засаг даргын орон тооны бус ахлах зөвлөх
  3. Сайннохойн Цэрэнчимэд , Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн,
  4. Ширэндэвийн Булган, Монгол Ардын Хувьсгалт Нам, B*B med эмнэлгийн эмч нийт 15 хүн УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшиж,өрсөлдөхөөр сурталчилгаагаа эхлүүллээ.

Ховд аймгийн ИТХ-ын сонгуульд 28 тойрогт улс төрийн 3 намуудаас 114 хүн, бие даагч 6  нэр дэвшиж,сурталчилгааны ажлаа эхлүүлээд байна.  

Энэ жил УИХ,орон нутгийн ИТХ-ын сонгууль нэгэн зэрэг явагдаж байгаагаараа онцлогтой сонгууль болж байгаа юм.

А.Бямбасүрэн 

Холбоотой мэдээ