“Хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх ухаалаг карт” борлуулалтаараа тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-06-13 14:50:29

“Интерном” номын дэлгүүрээс өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтыг гаргажээ.

Жагсаалтыг “Хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх ухаалаг карт” ном тэргүүллээ.

Энэхүү ном нь интернэтгүй орчинд ашиглах боломжтой, хүүхдийн танин мэдэх чадварыг хөгжүүлэх ухаалаг карт. Үнэгүй татаж авах аппликейшний тусламжтай сансар огторгуйгаар зорчин, бяцхан шавжны цуглуулгатай болж, гэртээ амьтны хүрээлэнг бий болгож, эрт галавын үед амьдарч, монгол гэрийн ёс заншилтай танилцаж, гайхамшигт оньсон бүтцийг судлах боломжтой.

Харин удаах байрт “Нойрсож буй гүнж” үлгэрийн ном шалгарчээ.

Борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 номыг танилцуулж байна.

3.Эвтэй дөрвөн амьтан

4. Сорхугтани хатан / Б.Сарантуяа /

5. Би өөрөө:2-3 нас /Г.Гэрэлцэцэг/

6.Өөдөө тэмүүл /Ш.Сандберг/

7.Очир огтлогч /М.Роач/

8.365 үдэш /Г.Гэрэлцэцэг/

9.Нааж тоглоё:хөгжөөнт даалгаврууд

10.Үзэхийн хязгаар /Л.Өлзийтөгс/

Ж.Болор

Холбоотой мэдээ