Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-14 23:05:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг Өлзийт гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Дуудлагыг аймгийн ОБГ 03 дугаар сарын 14-ний 17 цаг 35 минутад хүлээн авсан байна. 

Түймрийг унтраахаар аймгийн ОБГ-ын 24 алба хаагч, хоёр автомашин, Сүхбаатар сумаас ААНБ-ын 21 ажилтан, хоёр автомашин, Дорнод аймгийн ОБГ-аас 12 алба хаагч, нэг автомашин, Дорнод аймгийн Булган сумаас 15 иргэн, хоёр автомашин нийт 72 алба хаагч, долоон автомашинтай ажиллаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Дээрх газар нь аймгийн төвөөс зүүн хойш 100 км, сумын төвөөс баруун хойш 80 км-т байдаг аж. 


Холбоотой мэдээ