Дөрөвдүгээр сарын арван хүртэл хагас сая хүнийг вакцинжуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад энэ сарын 22 хүртэл 200 мянга, ирэх сарын 10 хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хүн амыг коронавирусний вакцинаар
дархлаажуулах ажил 18 дахь хоногтоо үргэлжилж байна.
Төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж байгаа юм.
Өчигдрийн байдлаар, нийт 84 017 хүнийг дархлаажуулаад байгаа бөгөөд энэ сарын 22-ноос хойш зорилтот насны иргэдийг вакцинд хамруулах аж.