Халдварын эсрэг дархлаажуулалтад 84 мянган хүн хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-13 11:34:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын мэдээлснээр, одоогоор "COVID-19" халдварын эсрэг вакцинжуулалтад 84 017 хүнийг хамруулжээ. 


2 дугаар сарын 23-наас эхэлсэн дархлаажуулалтад, өнөөдрийн байдлаар 44 цэгт 102 баг ажиллаж, нийт 746 гаруй эмч, мэргэжилтэн өдөрт 16 548 хүнийг вакцинжуулж байна.


Нийслэлд өнөөдөр хийх вакцинжуулалтын хуваарийг мэдээлж байна.  



С.Анударь



Холбоотой мэдээ