Сувилагч, тусгай мэргэжилтний тоо буурсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-13 11:10:16
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймагт сувилагч, тусгай мэргэжилтэй, залуу боловсон хүчин жилээс жилд буурсаар байна.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албанд 146 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж буйгаас 2013 онд 33 хувийг 55-60, 15 хувийг 20-29, 2014 онд 48 хувийг 55-60, 20 хувийг 20-29 насныхан эзэлж байжээ. 

Энэ тоо жил бүр буурсаар, харин ахмад ажилчдын тоо нэмэгдсээр байна. Албаны хүмүүсийн ярьж буйгаар залуу боловсон хүчний хангалт нийт ажилчдын дөрөвний нэг байгаа нь хэд хэдэн шалтгаантай аж. Тухайлбал:Орон нутагт амьдрах байр байхгүй, эмчилгээ, сувилгаа хоёрыг ижил түвшинд ойлгодоггүй, цалин бага зэрэгтэй холбоотой юм. 

2016 оны судалгаанаас харахад сувилагч, тусгай, мэргэжилтний 82.6 хувь байр түрээслэж, 94 хувь цалингийн зээл авчээ. Иймд цаашид шинэ, залуу боловсон хүчнийг нэмэгдүүлж, мэдлэг ур чадварыг нь сайжруулахын тулд орон байраар хангах, сургалтын төлбөрийг хөнгөвчлөх, БСШУЯ-ны тогтолцоог өөрчилж, бакалаврын дипломтой болох шаардлага байгааг сувилагч, тусгай мэргэжилтнүүд хэлж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ