Агаарын температур 20 хэм хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-12 11:17:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан энэ сарын 13-17-ны өдөр хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр хугацааны эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр ихэнх нутгаар цас орно.

Хугацааны эхэнд салхины хурд 16-18 м/с-д хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с байна.

Агаарын температур энэ сарын 14-ний өдрөөс өмнөх хоногуудаас эрс хүйтэрч шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх төлөвтэй. 

Холбоотой мэдээ