Хавьтал болсон иргэдээс 7 хоногийн дараа давтан PCR шинжилгээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-11 17:43:19

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут суманд кино зураг авалтын баг дотор батлагдсан нэг тохиолдол явсан ба тэдгээр 15 хүнийг ХӨСҮТ рүү хүргүүлсэн. Сумын Онцгой комиссоос батлагдсан нэг тохиодлын хавьтал болсон иргэдээс 7 хоногийн дараа давтан PCR шинжилгээ авна хэмээн мэдээллээ. Иймд сумаас орж, гарах хөл хориог тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ. Тус суманд ойрын хавьтлын 14, дам хавьтлын 22 иргэн тусгаарлалтад байна.

Сумын төвд тогтоосон дэглэмийн дагуу банк, ахуй үйлчилгээний төвийг ажиллуулахгүй, хөдөлгөөнийг хязгаарласан ба хүнсний дэлгүүр, эмийн сан хуваарийн дагуу хүргэлтийн үйлчилгээг үзүүлж байна. Иргэдийн хүсэлтийн дагуу хүргэлтийн дэлгүүрийн тоог 3 болгож нэмэгдүүлжээ.

Мөн ус түгээлтийг 2 машинаар зэрэг хуваарийн дагуу хийж байгаа бөгөөд хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан бензин шатахууныг зөвхөн зөвшөөрөлтэй машинд олгож байгаа ажээ.

Холбоотой мэдээ