Ханх суманд 182 удаа 3,5 -аас дээш магнитудын хүчтэй газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-03-11 09:33:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт энэ сарын 10-ны 12.00 цагийн байдлаар 39 984 удаа газар хөдөлснийг бүртгээд байна. Үүнээс 182 нь 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.


Байгалийн энэ үзэгдэл нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 05.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш давтан үргэлжилсээр байгаа.



Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

 

Холбоотой мэдээ