Автобусны буудлуудад мэдээллийн самбар байрлуулахаар судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-13 00:44:32
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт нийтийн тээврийн 100 гаруй буудал бий. Үүний зөвхөн нэгд нь мэдээллийн  самбар байрлуулахад 12-15 сая төгрөг шаардлагатай гэнэ.

Өөрөөр хэлбэл, иргэд автобус удаан хүлээж буй гол шалтгаан нь нийтийн тээврийн үйлчилгээний маршрут болон цагийн хуваарь зэрэг мэдээлэл буудлын шилэн хоргон дээр байдаггүйтэй холбоотой ажээ. Иймд ухаалаг самбар байрлуулах нь зүйтгэй гэж Нийтийн тээврийн салбарынхан үзэж байгаа ажээ.

Орхон аймагт байдаг нийтийн тээврийн 10 чиглэлийн 100 гаруй буудлаас 59 нь стандартын шаардлага хангасан, 34 нь сүүдрэвчтэй,  үлдсэн 86 нь ашиглах боломжгүй ажээ. Мөн энэ онд нэмж 10 буудал барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Дашрамд дурдахад, 2014 онд 148 сая төгрөгөөр 12 буудлыг төмрөөр хийж гэр хорооллын чиглэлд байрлуулсан байна.

                                                                                                              Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ