11 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-09 16:18:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь лаборатори руу 3 дугаар сарын 8-нд илгээсэн Мөнххаан сумын иргэн болон бусад 10 хүний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Гэхдээ халдвар авсан иргэний ойрын хавьтагч гэх Мөнххаан сумын иргэнээс гурав хоногийн дараа давтан шинжилгээ авах юм байна.

Өнөөдөр тус аймгийн хэмжээнд 11735 иргэн гэрийн ажиглалтад байгаа бөгөөд сүүлийн 24  цагт түргэвчилсэн оношлуураар 42 иргэнд шинжилгээ хийхэд мөн бүгд сөрөг гарчээ. 

Холбоотой мэдээ