Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдана

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-07 23:19:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар коронавируст халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний асуудлаар маргааш 09.00 цагаас ээлжит бусаар хуралдана.


Учир нь сүүлийн өдрүүдэд нийслэлд коронавируст халдвар нэмэгдэж, ялангуяа зарим орон нутагт тархах эрсдэл бий болсон. Түүнээс гадна УДЭТ-т "Анна Каренина" жүжиг үзсэн иргэдтэй холбоотой, халдварын 54 тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн билээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр, дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлд үзвэр үйлчилгээг хязгаарлаж, хот эрүүл болсон үед үргэлжлүүлэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахаа мэдээлсэн. Мөн халдвар нэмэгдэж байгаа ч аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд хөл хорио тогтоохгүй байх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ