Цахим экспортыг нэмэгдүүлэх боломжийг танилцуулна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-03-07 14:08:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ, МҮХАҮТ хамтран “Цахим экспортыг нэмэгдүүлэх боломж” вебинарыг зохион байгуулна. Энэ цахим уулзалт нь уул уурхайн бус салбарын хүрээнд болох бөгөөд уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж дэмжих, гадаад зах зээлд сурталчлах, худалдан авагчтай холбож өгөх, экспортлогчдыг мэдээллээр хангах зорилгоор зохион байгуулах аж. Цахим уулзалтаар:

  • Монгол Улсын экспортын бодлого, цаашдын зорилт,
  • Мэдээллийн технологийн экспортыг дэмжих Засгийн газрын бодлого,
  • Европын холбооны Бүртгэгдсэн экспортлогчийн систем (REX)-ийг танилцуулах аж. 

Мөн Герман улсад байгуулсан “Берлин дэх Монголын мэдээлэл худалдааг дэмжих төв”-ийн дэргэдэх "Mongolian Green Labels" дэлгүүр (Showroom)-ээр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, худалдах боломжийн талаар танилцуулах юм байна. Түүнчлэн:

  • гадаад худалдааны санхүүжилт, гадаад худалдааны төлбөр тооцоо,
  • Экспортыг нэмэгдүүлэх санхүүгийн дэмжлэг, санхүүгийн түншлэлийн хөтөлбөр,
  • БНХАУ-ын зах зээлд онлайн дэлгүүр нээх арга зам болон маркетинг хийх тухай хэлэлцэх аж. 

Тус вебинарт ГХЯ, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар, МҮХАҮТ, Монгол Улсын худалдааг дэмжих төсөл /TRAM/, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, МҮХАҮТ-ын Бээжин дэх төлөөлөгч, Экспорт, олон улсын худалдааны төв ТББ-ын төлөөлөгчид оролцох юм. 

Вебинарт экспортлогчид болон экспорт хийхээр бэлтгэж буй компаниуд, үйлдвэрлэгчид мөн мэргэжлийн холбоодын төлөөлөгчид оролцох боломжтойг мэдээллээ.



Холбоотой мэдээ