Зуслангийн чиглэлд нийтийн тээвэр явж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлж байна.
Өнөөдрөөс ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын зайтай, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Харин зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай- Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна.