Завхан аймагт коронавируст халдварын 2 тохиолдол бүртгэгдэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-03-04 11:39:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 44 тохиолдол шинээр бүртгэгдсэний 2 нь Завхан аймагт илэрчээ.


Дээрх хоёр иргэний нэг нь халдвартай хүнтэй ойр харилцсанаа мэдэлгүй хоёрдугаар сарын 26-нд Улаанбаатар хотоос гарч маргааш нь Завхан аймагт очсон байна. 


ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Тухайн иргэнийг явсны маргааш хамаатнаас нь халдвар илэрсэн. Тархвар судлалын үйл ажиллагаа явуулж нэгдүгээр хавьтагч болсныг нь тогтоосон. Завхан аймагт очиход нь түргэвчилсэн шинжилгээ авсан. Түүнтэй хамт явсан 2 хүн, гэр бүлийн ойрын хавьтал 11 хүнийг тусгаарлаад байна” гэв. 

Холбоотой мэдээ